Аялал жуулчлалын салбарынханд тусгайлан зориулж
Аялал Жуулчлалын Тогтвортой Хөгжлийн Төв нь 2017-2018 онд Мэргэжлийн хөтөч тайлбарлагч нарт зориулсан мэргэшүүлэх сургалтуудыг зохион байгуулсан. Тус сургалтын ач холбогдол нь Мэргэжлийн байгууллагын судлаачдаас Шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээ мэдээлэл авч Монгол орны талаар өгдөг мэдээллийг сайжруулах, мэргэжлийн байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллах нөхцөлийг дэмжих юм. Бид тухайн сургалтуудыг нэг удаа хийгээд зогсох бус өөрт байгаа мэдээ мэдээллээ сайжруулах, мэдлэгээ тэлэх зорилготой хөтөч тайлбарлагч нартаа зориулан тус сургалтаа жил бүр тогтмол хийх болно