Аялал Жуулчлалын Тогтвортой Хөгжлийн Төв нь 2020 онд аялал жуулчлалын салбарынхандаа зориулсан дараах сургалтуудыг зарлаж байна. Та бүхэн сонирхсон сургалтууддаа цаг заваа зохицуулан хамрагдаарай.
СУРГАЛТ – Нэгдүгээр сард:
Монголын түүх ба археологи аяллын хөтөч нарт зориулсан сургалт
Аялал Жуулчлалын Тогтвортой Хөгжлийн Төв, ШУА-ийн Археологийн Хүрээлэнтэй хамтран 3 дахь жилдээ зохион байгуулж буй “Монголын түүх ба археологи” аяллын хөтөч тайлбарлагч нарт зориулсан сургалт 2020 оны 01 сарын 29-нөөс 02 сарын 01-ний хооронд 4 өдөр зохион байгуулагдана. Сургалтанд:
Монгол орны түүх, түүхийн үечлэл
Монгол орны булш оршуулгын дурсгал
Монгол орны хүн чулуун хөшөө
Монгол орны буган чулуун хөшөө
Монгол орны хадны зураг
Монгол орны эртний болон дундад зууны үеийн хот суурин
Археологийн дурсгалуудын хадгалалт хамгаалалт
Монголын Үндэсний музейн археологийн дурсгалуудад тайлбар хийх зэрэг сэдвийн хүрээнд мэргэжлийн эрдэмтэн судлаачдаас 4 өдрийн турш суралцах мэдлэг мэдээллээ бататгах, жуулчдад өгөх тайлбар мэдээлэлээ баяжуулах боломжтой.
Холбоо барих: 99272354