2020 ОНД ЗОХИОГДОХ СУРГАЛТУУД

Аялал Жуулчлалын Тогтвортой Хөгжлийн Төв нь 2020 онд аялал жуулчлалын салбарынхандаа зориулсан дараах сургалтуудыг зарлаж байна. Та бүхэн сонирхсон сургалтууддаа цаг заваа зохицуулан хамрагдаарай.

СУРГАЛТ  – Нэгдүгээр сард:

Монголын түүх ба археологи аяллын хөтөч нарт зориулсан сургалт

Аялал Жуулчлалын Тогтвортой Хөгжлийн Төв, ШУА-ийн Археологийн Хүрээлэнтэй хамтран 3 дахь жилдээ зохион байгуулж буй “Монголын түүх ба археологи” аяллын хөтөч тайлбарлагч нарт зориулсан сургалт 2020 оны 01 сарын 29-нөөс 02 сарын 01-ний хооронд 4 өдөр зохион байгуулагдана. Сургалтанд:
Монгол орны түүх, түүхийн үечлэл
Монгол орны булш оршуулгын дурсгал
Монгол орны хүн чулуун хөшөө
Монгол орны буган чулуун хөшөө
Монгол орны хадны зураг
Монгол орны эртний болон дундад зууны үеийн хот суурин
Археологийн дурсгалуудын хадгалалт хамгаалалт
Монголын Үндэсний музейн археологийн дурсгалуудад тайлбар хийх зэрэг сэдвийн хүрээнд мэргэжлийн эрдэмтэн судлаачдаас 4 өдрийн турш суралцах мэдлэг мэдээллээ бататгах, жуулчдад өгөх тайлбар мэдээлэлээ баяжуулах боломжтой.

Холбоо барих: 99272354

АЖТХТ сургалт хуваарь

Монголын түүх ба археологи аяллын хөтөч нарт зориулсан сургалт

Аялал Жуулчлалын Тогтвортой Хөгжлийн Төв, ШУА-ийн Археологийн Хүрээлэнтэй хамтран 3 дахь жилдээ зохион байгуулж буй “Монголын түүх ба археологи” аяллын хөтөч тайлбарлагч нарт зориулсан сургалт 2020 оны 01 сарын 29-нөөс 02 сарын 01-ний хооронд 4 өдөр зохион байгуулагдана.

Хэзээ

2020 оны 1-р сарын 29 09:00 – 2020 оны 2-р сарын 01 16:00

Зохион байгуулагч

Аялал Жуулчлалын Тогтвортой Хөгжлийн төв

 

 

АЖТХТөв - Зургийн цомог

2019 онд зохиогдсон сургалтууд

Аялал Жуулчлалын Тогтвортой Хөгжлийн Төв нь 2018-2019 оны аялал жуулчлалын салбарынхандаа зориулсан дараах сургалтуудыг зарласан байна. Та бүхэн сургалтанд идэвхтэй хамрагдан хамтран ажилласанд бид баяртай байна.

"Тур менежер"

сургалт

"Тур менежер"

сургалт

"Тур менежер"

сургалт