Slide 1

SUBJECT: PALEONTOLOGY

Slide 2

PALEONTOLOGY & GEOLOGY

Slide 3

SUBJECT: HISTORY & RELIGION

Slide

RELIGION TRAINING

Slide

SUBJECT: TOURISM MARKETING

Slide

TOUR MANAGER'S TARINING

previous arrowprevious arrow
next arrownext arrow

TOURISM MANAGEMENT

 

Mar-Jun, 2019

2017 оны 11-р сард ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнтэй хамтран “Монгол орны түүх, археологи” сэдэвт сургалтыг зохион байгуулж гэрчилгээг олгов. АЖТХТөв нь 2018 оны 1 сарын 17ноос 20-ны хооронд ШУА-ийн түүх, археологийн хүрээлэнтэй хамтран “Монголын түүх, археологи” аяллын хөтөч тайлбарлагч нарт зориулсан мэргэшүүлэх сургалтыг амжилттай зохион байгуулсан. Энэхүү сургалт нь аялал жуулчлалын гол ажлыг гүйцэтгэгч хөтөч тайлбарлагч нарт зориулан Монголын түүхийн үйл явцын ямар үед археологийн ямар олдворууд үлдсэн, одоо олдож байгаа, хэрхэн ШУхааны үндэслэлтэй зөв мэдээллийг жуулчдад хүргэх талаар мэргэжлийн судлаачдаас нь сонсож мэдлэгээ батжуулах сургалтыг амжилттай зохион байгууллаа.

2018 оны 1-р сард ШУА-ийн Геологи, Палеонтологийн хүрээлэнтэй хамтран “Монгол орны геологи ба палеонтологи” сэдэвт сургалтыг зохион байгуулсан. image.png 2018 оны 2-р сард Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Занабазарын нэрэмжит Шашны дээд сургууль, Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Монгол улсын Бурханы шашин ба бусад голлох шашин” сэдэвт сургалтыг зохион байгуулсан.

Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд, Занабазарын нэрэмжит Шашны дээд сургууль, ШУА-тай хамтран 2018 оны 2-р сард “Монголын бурханы шашин ба бусад голлох шашин” сургалтыг зохион байгууллаа.

Аялал жуулчлалын салбарынханд зориулан зохион байгуулсан сошиал маркетингийн сургалт Аялал жуулчлалын салбарын бизнес эрхэлдэг бидний өдөр тутмын ажилд интернет, сошиал орчин маш чухал. Шинэ техник технологийн эрин үед гадаад төдийгүй Монголдоо хүртэл зайнаас буюу онлайн хэлбэрээр ажиллах хэрэгцээ шаардлага гарч байна. Ийм цаг үед АЖ эрхлэгчдэд зориулсан сошиал, инбаунд дижитал маркетингийн мэдлэг нэмэгдүүлэх сургалт зохион байгуулсан нь бага ч гэсэн хувь нэмрээ өгөх боловуу. АЖТХТ. 2018. 03.13

2018 оны 4-р сард ШУА-ийн Сорилын болон Биологийн хүрээлэнтэй хамтран “Монгол орны газарзүй, ургамал, шувуу” сэдэвт сургалтыг зохион байгуулж дадлага сургалтыг 5-р сард ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд хийж ховор болон нэн ховор ургамлуудыг биеэр үзэж таних сургалтыг амжилттай хийсэн.

АЖТХТөвөөс Монгол орны газарзүй, Монгол орны цэцэг ургамалыг таних арга, Монгол орны шувуудыг таних аргазүй сэдэвт олон сургалтуудаа багцлан “Монгол орны газарзүй, ургамал ба шувуу” сэдэвт сургалтыг 2018 оны 04 сарын 30-аас 05 сарын 02-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтын онол, танилцуулга мэдээлэл нь 3 өдрийн турш үргэлжилж, дадлага сургалт нь ШУА-ийн Ботаникийн хүрээлэнд амжилттай болж өндөрлөсөн.

The Center organizes training for managers of tourism organizations every year for advanced and new managers.

Монголын аялал жуулчлалын холбоо, Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төв хамтран мэргэжлийн зочин багштайгаар салбарынхандаа зориулан Чанарын менежментийн тогтолцоо, шаардлага “ISO 9001:2015 ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТ”-ыг 2018 оны 12-р сарын 18-ны өдөр үнэ төлбөргүйгээр зохион байгуулсан.